МОНГОЛ ТУЛГАТАНАЙ 100 ЭРХИМ


Многократный победитель конкурсов веб-проектов в поддержку и развитие бурятского языка, сохранение традиций и культуры бурят-монгол.

Кинонд тоглох, жүжигчин болох миний багын мөрөөдөл байсан. Кино үзэх маш дуртай. Гэхдээ зүгээр нэг үзэх биш. Хүмүүс яаж тоглож байна, хэрхэн жүжиглэж байна гэдгийг маш их анхаарч харна. Би кино үйлдвэрт орж байх үедээ гэрлээгүй байсан юм. Гэртээ ганцаараа. Ганц зурагт, нэг ортой л амьдарч байлаа. Чөлөөт цаг зав ихтэй. Ажил дээрээ байхдаа жүжигчдийн аяг ааш, тоглолтыг маш сайн ажиглана. Оройн цагаар гэртээ хариад дэлхийн болон Дундад улсын алдартай сайн кинонуудыг үзнэ. Тухайн үед одоо шиг элбэг кино, ший байсангүй. Сайн кино тун ховор гарна. Долоо хоногийн хагас бүтэнд хамгийн сайн кинонууд гарна. Тэндээс л би жүжиглэлт гэдэг зүйлийг сурна. Өөр аргагүй. Нэгэнт сургуульд элсэх нас өнгөрчихсөн учраас зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй болсон. Найзууд гадуур гаръя, зугаацан цэнгэе гэж дуудна. Миний хувьд сайн жүжигчин болно гээд өөртөө тавьсан зорилготой учраас тиймэрхүү зүйлд зарцуулах цаг надад хайран санагддаг байсан. Ингээд л үргэлж кино үзнэ, тэндээс суралцана, хүмүүсийг даган дуурайна. 1985 онд кино үйлдвэрт ирснээс хойш яг арван жилийн дараа, "Чи жүжигчнээр ажиллаж болно" хэмээн бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Энэ болтол харин кино урлагийн халуун тогоонд орж буцалж чадсан гэж боддог.

Монголын уран бүтээлчидтэй хамтарч "Аравт" уран сайхны кинонд тоглосон. Энэ тухайгаа яриач. Монголын кино урлаг таныхаар хэр түвшинд явж байна? -Тус киноны зургийг Увс аймагт авсан шүү дээ. Тэгэхэд таарсан монголчууд "Чингис хаан, Чингис хаан явж байна, алив нэг зургаа авахуулъя" гэж байгаа нь надад маш сайхан санагдаж байлаа. Увс аймгийн иргэдийн ярианы аялга манай Шинжааны монголчуудынхтай тун ойролцоо юм билээ. Монголд кино урлагийн олон сайхан найзтай. Монголын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгаа. Жүжигчдийн чадварын хувьд ч ялгаагүй өндөр байна. Би анх удаа Монголын жүжигчидтэй хамтарч кинонд тоглосон. Надад их сайхан байсан. Бид ялгаагүй нэг л эцэг эхийн үр сад. Яс, цус нэгтэй Чингисийн Монгол шүү дээ. Удаан жил уулзалдахгүй, дундуураа хуваагдаад салчихсандаа л ийм хол байгаа юм. Гэхдээ бид ах дүү шиг, элгэн садан шиг уулзаж байх ёстой. Хожим хойно үр удам маань бид нэг цустай адилхан монгол ахан дүүс гэдгээ мэдэлцэж байх нь зөв. "Аравт" киног бүтээх хугацаа бага зэрэг богино байсан. Гэхдээ энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл. Анхны юм бүхэн хэцүү байдаг. Цаашид бүр олон сайхан бүтээл дээр монголчуудтай хамтарна. Дэлхийг шуугиулсан бүтээл хийх хангалттай оюуны нөөц, бүтээмж монголчуудад бий. Дэлхийн дээр монгол цустай өчнөөн мянган хүн байна. Тэд бүгд өөрсдийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэх дуртай. Гэхдээ газар газрын монголчуудын байдал өөр. Хэл ус, ёс заншил хэдий ондоо ч бид нэг л Монгол байх ёстой. Хамаг Монгол гэж анхнаасаа байсан. Түүгээрээ л бид нэгэн мах цусны тасархай гэдгээ үргэлж санаж байх ёстой. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт хувирч өөрчлөгдөж байна. Тиймээс монгол ахан дүүс бүгд нэг санаа зорилготой, хоорондоо эвтэй байх нь хамгийн зөв. Түүхэндээ монголчууд хоорондоо тулалдаж байсан нь зөндөө шүү дээ. Гэтэл үүний үр дүн юу байв. Салж сарних, бутрах, бусдын олз болох л байлаа. Тиймээс одоо энэ дэлхий дээр байгаа цөөхөн монгол хоорондоо эвтэй байх хэрэгтэй.
Чингис хаан киноны найруулагч, ивээн тэтгэж байгаа компани хоёрын саналаар гол дүрийн жүжигчин тодрох учиртай юм. Надад анхнаасаа оногдсон дүр гэвэл Зэв жанжин. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эр шүү дээ. Анхнаасаа л би өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд бодчихсон байлаа. Угаасаа надад ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байлаа. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч над руу залгаж байна. Тэгэхэд би Хөх хотод байсан юм. "Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна" гэж байна. Би гайхаад надад авсан дүр бий шүү дээ гэлээ. Тэгсэн чинь "Үгүй ээ, би Чингис хааны дүрд чамайг тоглуулах саналтай байна. Киног ивээн тэтгэгчдийн зүгээс ч мөн тийм байр суурьтай байгаа. Чиний өмнөх бүтээсэн дүрүүдийг үзээд бид тэгж шийдээд байна. Чи яаралтай энд ирэх хэрэгтэй" гээд утас тасарлаа. Тэгэхэд би 42-43 настай байлаа. Гэтэл кинон дээр гарах Чингис хааны дүр дөнгөж 20 гарсан залуу үеэс эхэлдэг шүү дээ. Би эхлээд айлаа. Би тохирохгүй байх гээд. Ингээд Бээжинд очоод нүүр будалтанд орлоо. Нүүрээ будуулаад хувцсыг нь өмслөө. Дараа нь кино бүтээгчид хэд хэдэн янзаар камераар бичиж авлаа. Тэр дүрсээ цаад том дарга нартаа үзүүлсэн юмсанж. Тэгээд тэд хараад, "Энэ хүнийг сонго, залуу харагдаж болохоор байна" гэсэн юм байлгүй. Би сонгогдсон байсан. Ингээд л би тоглох болсон юм даа. Чингис хааны дүрийг бүтээх болсон түүх гэвэл тун товчхондоо ийм.Дүрээсээ гарч чадахгүй байх хэцүү. Бүр үнэн зүрхнээсээ шанална. Бас чин сэтгэлээсээ баярлана. Би яг Чингис хаан юм шиг санагдана. Кинон дээр гарч буй гунигтай үйл явдал болоод баяр бүхэн минийКинонд тоглох, жүжигчин болох миний багын мөрөөдөл байсан. Кино үзэх маш дуртай. Гэхдээ зүгээр нэг үзэх биш. Хүмүүс яаж тоглож байна, хэрхэн жүжиглэж байна гэдгийг маш их анхаарч харна. Би кино үйлдвэрт орж байх үедээ гэрлээгүй байсан юм. Гэртээ ганцаараа. Ганц зурагт, нэг ортой л амьдарч байлаа. Чөлөөт цаг зав ихтэй. Ажил дээрээ байхдаа жүжигчдийн аяг ааш, тоглолтыг маш сайн ажиглана. Оройн цагаар гэртээ хариад дэлхийн болон Дундад улсын алдартай сайн кинонуудыг үзнэ. Тухайн үед одоо шиг элбэг кино, ший байсангүй. Сайн кино тун ховор гарна. Долоо хоногийн хагас бүтэнд хамгийн сайн кинонууд гарна. Тэндээс л би жүжиглэлт гэдэг зүйлийг сурна. Өөр аргагүй. Нэгэнт сургуульд элсэх нас өнгөрчихсөн учраас зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй болсон. Найзууд гадуур гаръя, зугаацан цэнгэе гэж дуудна. Миний хувьд сайн жүжигчин болно гээд өөртөө тавьсан зорилготой учраас тиймэрхүү зүйлд зарцуулах цаг надад хайран санагддаг байсан. Ингээд л үргэлж кино үзнэ, тэндээс суралцана, хүмүүсийг даган дуурайна. 1985 онд кино үйлдвэрт ирснээс хойш яг арван жилийн дараа, "Чи жүжигчнээр ажиллаж болно" хэмээн бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Энэ болтол харин кино урлагийн халуун тогоонд орж буцалж чадсан гэж боддог. сэтгэл зүрхэнд хүрнэ. Кино зураг дуусчихаад байхад ч өнөөх гуниг энд, сэтгэлд байгаад л байна. Тэгснээ дараагийн ангиа бодно. Маргаашийн зурганд яаж орох вэ гэдгээ төлөвлөнө. Тус кинонд миний хамтран ажилладаг Өвөрмонгол жүжигчид бараг бүгд орсон. Найз нөхөд ч олон тоглосон. Хааяа нэг зураг авалтгүй, амрах өдрөөр найзууд ийш тийшээ явъя, нэг сайхан хоол идье, наргия гэх тохиолдол гарна л даа. Гэтэл би нөгөө Чингис хаанаасаа салж чаддаггүй. Дараагийн ангиа, үйл явдлаа л бодоод байна. Тэгээд найзууддаа, "Намайг дахиж иймэрхүү зүйлд дуудах хэрэггүй. Миний ачаалал хүнд байна. Энэ тархинд бодогдож байгаа бүхэн маш хүнд байна" гэдгийг хэлсэн. Тэд ч өөрсдөө мэргэжлийн хүмүүс зовлонг нь ойлгох учраас намайг тиймэрхүү зугаа цэнгээнээс бүрмөсөн чөлөөлсөн л дөө. Ингээд кино зураг авалт үргэлжилсэн яг нэг жилийн турш би Чингис хаанаар амьдарсан гэж хэлж болно. Нэг өдрийн зураг авалт өндөрлөлөө гээд миний ажил дуусахгүй. Гэртээ хариад бага сага хоол идээд өнөө л дүрээ бодно. Маргааш яах билээ гэдгээ эргэцүүлнэ. Чингис хааны дүр маш их үг хэлнэ. Бараг хүн бүртэй ярих учраас цээжлэх үг арвин. Ингэсээр байгаад хоногт хамгийн ихдээ таван цаг л унтана. Дундаж нь дөрвөн цаг. Тэглээ гээд би ядраагүй. Сэтгэл зүрхээрээ хийж буй ажилдаа орох, түүндээ чин үнэнчээр дурлах тийм сайхан юм билээ. Энгийн үед бид хоногийн дөрвөн цагийн нойртой яваад байвал хурдан ядарна биз дээ. Тэр үед огтхон ч ядраагүй шүү. Өглөө эрт босоод цай хоолоо идсэнийхээ дараа нүүрээ будуулаад хувцсаа өмсөөд гараад ирэхээрээ би өөрийгөө жирийн нэг жүжигчин Басанжав гэдгээ ор тас мартчихна. Ерөөсөө л би Чингис хаан. Чингис хаан яг л ийм хүн байсан гэдэгтээ бүр мөсөн итгэнэ.
Гучин бүлэгтэй кино зохиолоо уншиж өөрийн болгоход надад дөрвөн өдрийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд нь судалсан. Бээжинд кино багийнхан бүгд цуглаад ганцхан би л очих дутуу байсан юм. Ингээд очлоо. Кино ч эхэллээ. Өөрийн чинь хэлдэг мөн л дөө. Есүхэй баатарт бас тоглосон. Тэр ийм учиртай. Би найруулагчтайгаа тохирсон юм. Би эхлээд Есүхэйн дүрийг бүтээчихмээр байна, түүний гарах бүх ангийн зургийг түрүүлээд авч болох уу, үүний дараа би Тэмүүжинтэйгээ тухтай "ажилламаар" байна гэсэн. Ашгүй найруулагч зөвшөөрлөө. Есүхэй бол баатар хүн. Хаан болж чадаагүй жирийн нэг сайхан баатар эр байсан. Тиймээс Чингис хааны дүрээс арай хялбар байсан гэж болно. Есүхэй баатартай холбоотой бүх зургаа авахуулсны дараа бүх сэтгэл санаа, оюун ухаанаараа Тэмүүжиндээ "орлоо" доо. Ёстой бүрэн шингэсэн. Кино зураг эхэлсэн тэр хугацаанаас дуусан дуустал би түүгээр амьсгалж, түүний алхаа гишгээгээр явж, их хааны амьдралаар замнасан гэж хэлж болно. Анхнаасаа өөрийнхөө дотроо бодсон, төсөөлсөн агуу их хүний дүр бүтээнэ гэдгээрээ л явсан. Түүний оюун санаа, үйлдэл бүхэн агуу. Би тэр агууг нь л харуулах ёстой. Эхэндээ найруулагчтайгаа санал зөрөх, ойлголцохгүй зүйл гарч байсан. Харин сүүлдээ миний бүтээж буй Чингис хааны дүр их таалагдаад найруулагч юм ч хэлэхээ байсан. "Чиний санааг би ойлголоо. Гаргаж байгаа дүр чинь миний бодсонтой яг таарч байна. Чи өөрийн¬хөөрөө тогло" гэдэг болсон. Ингээд өөрийнхөөрөө яваад л дуусгасан даа.

  1. 5
  2. 4
  3. 3
  4. 2
  5. 1

(1 голос, в среднем: 2 из 5)