МОНГОЛ ТУЛГАТАНАЙ 100 ЭРХИМ


Многократный победитель конкурсов веб-проектов в поддержку и развитие бурятского языка, сохранение традиций и культуры бурят-монгол.

Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, "За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай" гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан. Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан

Чингис хааныг баахан дайн, цус урсгасан харгис хэрцгий хүн байсан гэж хэлэх хүн олон. Гэтэл түүнийг сүүлийн үед судалж дэлхий нийтэд танилцуулаад байгаа хүмүүс Их эзэн хааны оюун ухаан хосгүй гайхамшигтай байжээ гэдгийг нээсэн. Энэ маргаангүй үнэн. Хосгүй ой ухаан, сэтгэхүйтэй байсныхаа ачаар тэр дэлхийн талыг эзэлсэн их хаан болсон байхгүй юу. Түүнээс хоосон хэрцгий дайн биш. Миний өөрийн бүтээе гэж зорьсон дүр ч үүгээрээ илүү онцлог. Түүнээс биш муухай ширүүн харцаар хүн бүхэн рүү ширвэсэн, морин дэлэн дээр муухай хашгирсан Чингис хааныг би бүтээе гэж зориогүй. Чингис хаан ч тийм хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Миний бодсон, бүтээсэн Чингис хаан бол ээж ааваа энэрдэг, муу сайнаа хар багаасаа хамтдаа туулсан хэдэн нөхөддөө маш их хайртай хүн. Би тэр үзэл санааг нь илүүтэй гаргана гэж зорьсон. Түүндээ ч хүрсэн гэж боддог.
Ажил мэргэжлийн хувьд дахин нэг сонголт хийх шаардлага тулгарчээ гэж ойлгож болох нь. Ингээд л кино урлагийн хаалгыг татав уу? -Тэгсэн. Ер нь ч багаасаа кино урлагт их дуртай хүүхэд байсан л даа. Зөвхөн кино гэлтгүй урлагт их хайртай байлаа. Ямар сайндаа бүжигчин болох вэ. Үнэхээр чин зүрхнээсээ би энэ урлагт хайртай. Үнэнийг хэлэхэд 30 дөхөөд ирсэн хүнд бүжгийн урлаг хэцүү. Хөл гар хөшүүн болно. Яагаад ч урьдынх шиг хөдөлгөөн гарахгүй л дээ. Уран сайхны байгууллага маань ч татан буугдлаа. Бээжинд юу хийх билээ. Эргээд Өвөрмонголдоо ирсэн. Яах вэ гэдгээ бодлоо. Ингээд ерөөсөө кино жүжигчин болъё гэж шийдэв. Тэгээд энэ Өвөрмонголын кино үйлдвэр дээр ирсэн. Эхний хэдэн жилдээ бол хүмүүсийн дагалдан туслах маягтай л байна. Мундаг том хүндтэй жүжигчдийнхээ хоол ундыг нь зөөхөөс л миний жүжигчин болох ажлын гараа эхэлсэн. Тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэнэ. Уух цай, усыг нь зөөнө. Гадаад дотоод руу явах онгоц, галт тэрэгний билетийг нь авах зэрэг гарын үзүүрийн ажил л хийнэ шүү дээ. Миний хувьд бол мэргэжлийн жүжигчин биш, зүгээр л их хүсэл сонирхолтой нэг бүжигчин хүү л энд ирсэн. Найруулагчаас дүр их гуйна. "Би нэг гармаар байна, та намайг шалгаач" гээд л. Хааяа нэг дүр оногдоно. Тэр нь бараг л би танигдахтай үгүйтэй хальт гараад л өнгөрөх туслах дүр. Түүндээ их баярлана аа. Эхний удаа гялс гээд гараад өнгөрөх дүр ноогдоно. Дараа нь арай удаан харагдах дүрд тоглоно. Бүр дараагийн удаа болохоор дүрсэнд орохоор барахгүй ганц хоёр үг хэлнэ. Ингэж явсаар арван жилийн дараа гэхэд хэд хэдэн теле жүжиг болон кинонд тоглосон байсан. Бас нэг томоохон наадмын шилдэг жүжигчин ч боллоо. Үүний дараа сая нэг жинхэнэ албан ёсны жүжигчин болж байгаа юм даа. Нэг үгээр бол Өвөрмонголын кино үйлдвэрийн жүжигчин Б.Басанжав гэж дуудуулах эрхтэй болсон. Энэ бол 1995 он. Тэр жил би "Баруунаас ирсэн баатрууд" нэртэй кинонд тоглоод Дундад улсын кино урлагийн шилдгийг шалгаруулах наадмаас шагнал хүртсэн юм. Хэдийгээр би ингээд мундаг шагнал хүртээд явж байсан ч гэлээ миний ажил нөгөө л жүжигчдийн туслах хэвээрээ л байсан. Ингээд тэр жилийнхээ наймдугаар сард кино үйлдвэрийнхээ дарга нар дээр ороод дахин нэг удаа жинхэнэ жүжигчин болох хүсэлтээ хэлснээр албан ёсны жүжигчин болж байлаа

  1. 5
  2. 4
  3. 3
  4. 2
  5. 1

(0 голосов, в среднем: 0 из 5)